Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийгАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн ба Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаан оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, санал, дүгнэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Төсөл
Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль
1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуульд доор дурдсан агуулгатай 91 дүгээр зүйл нэмсүгэй: “91 дүгээр зүйл. Байр зүйн зургийн ангилал, нарийвчлал
91.1.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд ашиглах энэ хуулийн 91.1.1-д зааснаас бусад нийтийн хэрэгцээний байр зүйн зураг. 91.2.Нууцын зэрэглэлтэй байр зүйн зургийн агуулгыг хуулиар тогтооно. 91.3.Нийтийн хэрэгцээний байр зүйн зураг нь нийтэд нээлттэй байна.” 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс дагаж мөрдөнө.
Tөсөл
ТӨРИЙН НУУЦЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 32 дахь хэсгийн “1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг” гэснийг “Энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулсан тусгай зориулалтын байр зүйн зураг” гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс дагаж мөрдөнө.