БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Дундговь аймагт орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж барина

2019-12-30
Дундговь аймагт орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж барина

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн              L3713-МОН төсөл” 2017-2021 онд хэрэгжиж байна.  Энэхүү төслийн хүрээнд Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвүүдэд хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдах юм.

“Дундговь аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний ажлууд”-ыг гүйцэтгэх гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Барилга, хот байгуулалтын яам, Төслийн удирдах нэгж, гүйцэтгэгч компани болох “Сайн констракшн” ХХК, “Сан” ХХК-ны төлөөлөл гарын үсэг зурлаа.

Тус төсөл хэрэгжсэнээр Дундговь аймгийн төвд хоногт 3000м3 хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад орно.

Энэхүү цэвэрлэх байгууламж нь биологи цэвэрлэгээний блок, элсний талбай, лагийн талбай, лаг боловсруулах цех, захиргаа, аж ахуйн барилга, хонгилын барилга, дренажийн усны цооног, элс баригчийн барилга, гүний худаг, гадна цэвэр бохир усны шугам хоолой угсралтын ажил, сувгийн ажил, тоног төхөөрөмж угсралт, био цөөрөм, гадна зам талбай тохижилт зэрэг ажлуудаас бүрдэнэ.

Тус Цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад орсноор орон нутагт байнгын 19 инженер, техникийн ажилтнууд ажлын байраар хангагдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш, хөрс сийрэгжүүлэгч гарган авах боломжтой болох юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


 
 
 
 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх