2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр
1. Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 390 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Майдар хот төсөл” хэрэгжих газарт Хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот (Аэросити), Төв аймгийн Зуунмод болон Сэргэлэн сумдын хөгжлийн чиг хандлага, бүс нутгийн болон хот байгуулалтын бодлого, төлөвлөлттэй уялдуулан шинээр хот байгуулах суурь судалгааг хийж, хот байгуулалтын иж бүрэн үнэлгээний баримт бичгийг боловсруулах зорилготой.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичгээс гадна дараах нэмэлт мэдээллийг ирүүлнэ.
3.1. Зөвлөхийн ерөнхий танилцуулга
3.2. Тусгай зөвшөөрлийн хуулбар (1.1.1 буюу ЗТ-9.1, 1.1.2 буюу ЗТ-9.2, ЗТ-10.2)
3.3. Зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дотор авч болох бөгөөд мэдүүлгээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө Барилга, хот байгуулалтын яамны бичиг хэрэгт ирүүлнэ үү. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 4 дүгээр давхар, 413 өрөө
Харилцах утас: 76003333 (1171)