ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А-2020/ОС1008
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө
Тендер шалгаруулалтын нэр: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны хорооллын барилга угсралт, гадна зам, талбайн тохижилтын ажил”
Барилга хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны хорооллын барилга угсралт, гадна зам, талбайн тохижилтын ажил” гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Санхүүжилтийн эх үүсвэр: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө
Тендер шалгаруулалтад: БНХАУ-ын Засгийн газраас санал болгосон эрх бүхий хуулийн этгээдүүд оролцоно.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр худалдан авна. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт БНХАУ-ын Худалдааны яамны Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны агентлагт хүргүүлсэн гүйцэтгэлийн баталгааны хуулбарыг ирүүлнэ. Гүйцэтгэлийн баталгааны үнийн дүн нь төсөвт өртгийн 5%-тай тэнцүү байна.
Дотоодын давуу эрхийг тооцох эсэх: Тооцохгүй.
Тендерийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлттэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутанд Барилга, хот байгуулалтын яамны хурлын зааланд нээнэ.
Тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: 15170, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын байр 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319-А тоот. Харилцах утас: 76003333-1151
Барилга, хот байгуулалтын яам, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн О.Баярбаатар
Харилцах и-мэйл хаяг: bayarbaatar@mcud.gov.mn