Төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, иргэдэд ойр байлгах үүднээс Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран уг төслийг хэрэгжүүлж байна.
Төрийн байгууллага эзэмшиж буй өгөгдлөө иргэдэд нээлттэй ашиглуулах, баялаг бий болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой тус порталд салбар бүрийн өгөгдлийг цаашид тогтмол байршуулах юм байна.
“Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал”-д барилга, хот байгуулалт, газрын харилцааны салбарын өгөгдөл, мэдээллийг байршуулж эхэлсэн бөгөөд Та бүхэн (www.opendata.gov.mn)”-аар дамжуулан барилгын салбарын өгөгдөл, мэдээлэлтэй танилцах боломжтой.