БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг “Мөнхийн баян гал” ХХК, “Мак цемент” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо

2020-07-23
Дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг “Мөнхийн баян гал” ХХК, “Мак цемент” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан Ажлын хэсэг цементийн үнийн хөөрөгдөлийг хэрхэн зохицуулах талаар санал бэлтгэж танилцуулах зорилгоор цемент үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж байгаа аж.

“Мөнхийн баян гал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Ажлын хэсэг үргэлжлүүлэн Төв аймгийн сэргэлэн суманд орших цемент үйлдвэрлэгч “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.

Тус үйлдвэр нь хоногт 3500 тонн, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас үүдэн тус үйлдвэрийн голлох үүрэгтэй 8 инженер Монгол Улсад ирж чадаагүй. Үүнээс болж үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэж удирдлагууд нь учирлаж байна.

“Мак цемент” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “Мак цемент” үйлдвэр нь 3 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоногт 3 мянга, жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэрүүдийн нэг.

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх