Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлоод хэдэн хэдэн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Барилга, хот байгуулалтын сайд хэлэв.
Тухайлбал, Азийн хөгжлийн банкны арвин туршлагыг ашиглан шинэ нисэх онгоцны буудлыг даган баригдах Шинэзуун мод, Майдар хотуудын цогц техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, аймаг, сумдын дэд бүтцийн хангамжийг сайжруулах зэрэг асуудлыг хөндсөн юм,
Ноён Павит Рамачандран хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэлээ.
Тэрбээр Монгол Улсад 16 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгааг дурдаад хийж хэрэгжүүлэх ажлуудаа бусад донор байгууллагуудтай уялдуулах тал дээр анхаарна гэв.
Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд, Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд байлцлаа.