БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

2020-08-11
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

Уулзалтын эхэнд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа өргөн хүрээнд хөгжиж байгааг Барилга, хот байгуулалтын сайд онцлов.

Ноён И.К.Азизов хүлээн авч уулзаж байгаад сайдад талархал илэрхийлэв.

Тэрбээр, Ковид 19 цар тахлаас үүдэн хойшлогдоод байгаа Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Барилгын салбарын дэд ажлын хэсгийн хуралдааныг хуралдуулахад Барилга, хот байгуулалтын сайдыг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм.

Мөн Монголын талаас хүсэлт гаргасны дагуу ОХУ-д цемент экспортлох хүсэлтэй аж ахуйн нэгжийн тохирлын гэрчилгээний асуудлыг шийдвэрлэхэд бэлэн гэлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дээрх асуудлуудыг судлан ойрын хугацаанд хариу өгөхөө амлаад хоёр орны барилгын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ялангуяа шинэ үеийн барилгын инженер, механик инженерийн ажилтнуудыг ОХУ-д сургах нь чухал гэв.

Энэ хүрээнд ОХУ-д тэтгэлэгээр суралцах дээрх чиглэлийн оюутнуудын квотыг нэмэх тал дээр дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайд И.К.Азизовоос хүсэв.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны БТГ-ын дарга Ц.Баярбат, ХБГБХЗГ-ын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, ГХАХ-ийн дарга Б.Алтайбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Мещанинов Максим, орчуулагч Станислав Сергеевич нар байлцлаа.

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх