Огноо: 2018-03-06
Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-04-06
Тендер шалгаруулалтын нэр: Зуунмод хотын 2*2000 м3 багтаамжтай усан сан, усан хангамжийн шугам сүлжээний ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А18/XII.1.26.14
Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос : Зуунмод хотын 2*2000 м3 багтаамжтай усан сан, усан хангамжийн шугам сүлжээний ажил /Төв аймаг, Зуунмод хот/-ийн ажлыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 200.000 төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкин дахь 100900029001 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн чадавх болон техникийн чадавх, туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
2.2.4. Дулаан болон ус хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;
2.1.3 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил /1-9 давхар хүртэл / Ган бүтээцэн барилгын ажил /Фермийн алгасал нь 18м, баганы өндөр нь 6м хүртэл/
2.2.8. Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралтын тусгай зөвшөөрөлтэй байна.
2.3.1. Услалтын уст цэг, худаг, Услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2%-с багагүй дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх олгохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө
Харилцах утас: 76003333 (1160, 1161)