БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР БНСУ-ЫН ЭКСИМ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИ ДО ХЮҮНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020-08-28
БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР БНСУ-ЫН ЭКСИМ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ  ЛИ ДО ХЮҮНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНСУ-ын Экспорт-Импорт банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ли До Хюүнг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Энэ онд Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй бөгөөд  хоёр орны бүх талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 30 жилийн хугацаанд улам бүр тэлж, ялангуяа иргэд хооронд хүмүүнлэгийн харилцаа хөгжиж байгааг онцоллоо.

Хоёр орны Засгийн газрын тэргүүн хоорондын харилцан айлчлалын хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх орон сууцны төсөл, хөтөлбөрийг дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Цаашид Солонгосын түрээс орон сууцны чиглэлийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн Солонгос Улсын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн БНСУ-ын Эксим банктай дагуул хотын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх