Төрийн үйлчилгээг нэгдсэн мэдээллийн санд холбож Төрийн нэгдсэн e-mongolia цахим платформд холбох чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын тогтоол батлагдан гарлаа.
Энэхүү тогтоолын хүрээнд хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээг тус платформд холбох боломжийг бүрдүүлэх чиглэлээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Цахим хөгжлийн үндэсний хорооны төлөөллийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч уулзан санал солилцов.
Уулзалтаар e-mongolia цахим мэдээллийн нэгдсэн сангийн танилцуулгыг сонсож, салбарын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр мэдээлэл өгч, яам, ГЗБГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, Төрийн бус байгууллагуудад хийгдсэн цахим мэдээллийн сангийн ажилтай танилцахыг урьж, цаашид хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах талаар 2 тал санал нэгдэв.