Өнөөдөр \2020.09.08\ УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад ажиллалаа.
Паркийн дарга С.Батжаргал байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, ажлын явц болон цаашид нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар танилцуулга хийж мэдээлэл солилцлоо.
Мөн парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрүүдийн танилцуулга, баримт бичгийн бүрдэл, бүтээгдэхүүний дээжтэй танилцаж, үйл ажиллагаагаа явуулж буй хаягдал хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр болох Пийс Стийл Групп ХХК-ийн ажил байдалтай газар дээр нь танилцлаа.
Уулзалтын үр дүнд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Паркийн өргөтгөл 130га газрын ерөнхий төлөвлөлт болон цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Энэхүү цогцолбор парк нь барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, орчин үеийн үйлдвэрийн дэд бүтэц, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн үйлдвэрлэл, технологи, худалдаа үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэн, Монгол Улс, төвийн бүс, нийслэл хотын эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна.