Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Тапан Мишра болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч танилцах уулзалт хийв.
Уулзалтаар Суурин төлөөлөгч Ноён Тапан Мишра Монгол Улсад ажиллаж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, боловсруулахаар төлөвлөж буй бодлогын баримт бичгийн талаар мэдээлэл солилцлоо.
Түүнчлэн талууд харилцан, хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн ирэх онуудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар санал, мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.