БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Зөвлөхийн тендэрийн урилга

2020-09-28

 

Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт (YAMAT-08)-д барилгын салбарын ажил, мэргэжлийн чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн боловсруулах” ажлыг гүйцэтгэхэд  зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүсье.

 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажлуудыг гүйцэтгэх ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

 

  • Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлт (YAMAT-08)-д барилгын салбарын чиглэлээр зарим орхигдсон болон практикт шинээр бий болсон ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг хасах, нэмэх, өөрчлөх, шинэчлэх саналыг боловсруулж, Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхэд хамтран ажиллах;

 

  • Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт (YAMAT-08)-д барилгын салбарын ажил, мэргэжлээр тусгагдсан өөрчлөлт, шинэчлэлийг сурталчлах, таниулах, бүхэлд нь цахимжуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн ажиллах;

 

  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар шинэчлэн батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах саналыг боловсруулан Барилга, хот байгуулалтын яаманд танилцуулах, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхэд хамтран ажиллах.

            Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд саналаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим сайт www.tender.gov.mn-р болон mcud.gov.mn-р 2020 оны 10 дугаар сарын 07ы өдрийн дотор ирүүлнэ үү.

 

             Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,

Засгийн газрын 12 дугаар байр,

(А.Лхамсэржид, 318 тоот өрөө, 76003333-1124)   

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх