БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА | БХБЯ-18А-XII.1.26.17

2018-03-01

Огноо: 2018 оны 3 дугаар сарын 01ий өдөр.

Тендер шалгаруулалтын нэр“Дулаан, цэвэр, хэрэглээний халуун усны шугам татах, 772 м  /Хотын 3 дугаар багийн ДДТ-5-аас Улаангом коллежийн дотуур байр, 2-р 36 айлын орон сууцны чиглэлд барилга угсралтын ажил/Увс аймаг, Улаангом сум/”

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-18А-XII.1.26.17

-Барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлтэй “Дулаан, цэвэр, хэрэглээний халуун усны шугам татах, 772 м /Хотын 3 дугаар багийн ДДТ-5-аас Улаангом коллежийн  дотуур байр, 2-р 36 айлын орон сууцны чиглэлд /Увс аймаг, Улаангом сум/” битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

– Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100 000 /нэг зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч  болох ба Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

– Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш:  45 хоногийн туршид хүчинтэй байна.

-Тендерийн хамт тендерийн баталгаа 18 430 000 /Арван найман сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөг/ эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ

.-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:  Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016 он/-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.

– Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 %-аас доошгүй байна.

– Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”

–  Сүүлийн  жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: Сүүлийн 5 жил  /2013, 2014, 2015, 20162017 он-ын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүн, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.

– Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/

Барилга хот байгуулалтын яамны:

  • 1.2- Цутгамал болон угсармал төмөр бетон, тод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил /1-5 давхар/
  • 2.2.1 – Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлын эсхүл
  • 2.2.2- Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернит сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна садбар шугам сүлжээний угсралт.
  •  2.2.4 – Дулааны болон усан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажлын болон

Эрчим хүчний яамны:

  • 5.1 – 0.7-16.0 кгх/смДаралттай шугам хоолойн засвар, угсралт, ЦТП-ын түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.

– Гадаадын этгээд тендерт оролцох /эрхгүй./

– Дотоодын давуу эрхийн зөрүү:  /тооцохгүй/.

Тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх  хаягаар  авч  болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Барилга, хот байгуулалтын яам,

4 дүгээр давхар  407 тоот. Утас 76003333 /1181/, 99006938

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх