Эх орны түүхэн цаг үеүдийн зорилт, бүтээн байгуулалтад үе үеийн ахмад барилгачдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм.Барилга хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн Барилга, хот байгуулалтын яамаар овоглосон үе үеийн ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх урт удаан насалж үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ