ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
- Барилга, хот байгуулалтын яам нь “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод дэмжлэг үзүүлэх (Эн Ди Си төсөл)” төслийн хүрээнд “БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” ажлыг гүйцэтгэх зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх 3-аас доошгүй хүнтэй баг (хувь хүн)-ийг саналаа ирүүлэхийг урьж байна.
- Саналаа ирүүлж буй зөвлөх баг нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Ижил төстэй ажил, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлага ба түүнийг нотлох баримт, мэдээлэл, танилцуулга;
- Багийн ахлагч болон гишүүдийн иргэний үнэмлэх болон боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, чадвар туршлагын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ.
- Зөвлөхийн баг нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
- Багийн ахлагч - Барилга, хот байгуулалтын салбарын бодлогын зөвлөх
- Багийн гишүүн - Тооцооллын зөвлөх (эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийн ялгарлын тооцоо)
- Багийн гишүүн - Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөвлөх
- Зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 – 16 дугаар зүйлийн шаардлага болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан зөвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гаргана.
- Зөвлөх үйлчилгээний талаарх нэмэлт мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа дор дурдсан хаягаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.
Монгол улс, Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12-р байр, Барилга, Хот Байгуулалтын яам, 4 давхар, 407б тоот, Утас: 7555-2043-(4), 95089957
И-мэйл: khatantuul.battur@undp.org
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу!
Нэвтрэх,
Бүртгүүлэх