ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
- Барилга, хот байгуулалтын яам нь “Барилга, хот байгуулалтын сайдын багцын аж ахуй нэгж байгууллагын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн журам, зааврын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын багцын аж ахуй нэгж байгууллагуудад мөрдөх санхүү, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан бэлтгэхэд хэрэглэх зарчим, аргачлалыг тогтоох зорилготой болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөл болон дараах чадавх үзүүлэлтийн мэдээллийг холбогдох баримт бичгээр баталгаажуулан ирүүлнэ. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг боловсруулах арга зүйн чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
- Зөвлөх үйлчилгээтэй ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлага, холбогдох бусад баримт материал;
- Зөвлөх үйлчилгээг удирдах, гүйцэтгэх боловсон хүчний боловсрол, туршлага болон мэргэжлийн ур чадварын талаарх мэдээлэл.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 08.30-17.30 цагийн хооронд авч болох бөгөөд оролцох тухай мэдээллээ дор дурдсан хаягаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар 15170, Барилгачдын талбай-3,
Засгийн газрын XII байр Барилга, хот байгуулалтын яам, 313 тоот өрөө
Утас:76003333/1134/
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу!
Нэвтрэх,
Бүртгүүлэх