Барилга, хот байгуулалтын яамнаас салбарынхаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран "БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН -2020" зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнийг угтаж БХБЯ-наас Хот байгуулалт, газрын харилцаа, нийтийн аж ахуй, барилгын материал, зураг төслийн чанар, барилга угсралтын ажлын чанарын хяналтыг сайжруулах чиглэлээр салбар зөвлөгөөнүүдийг Өвөрхангай, Архангай, Төв аймаг, Улаанбаатар хотод тус тус зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа өргөнөөр хэлэлцэж, цаашдын бодлого, зорилт, хийж гүйцэтгэх ажлаа тодорхойллоо.
Эдгээр салбар зөвлөгөөнүүдийн үндсэн дээр Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц, шийдлүүд, цаашдын зорилтуудыг нэгтгэн тодорхойлох нь гол зорилго юм.
Барилгын байгууламжийн чанарын улсын зөвлөгөөнд найман байгууллагаас илтгэл танилцуулж, хэлэлцүүллээ. Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцооноос гурван чиглэлээр 19 зөвлөмж гарч, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга танилцууллаа.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдалд тавих чанарын тогтолцоог сайжруулах нь сэдвийн хүрээнд илтгэлээ танилцууллаа. Хот байгуулалтын суурь судалгаа, баримт бичгийг боловсруулалтыг сайжруулах, Батлагдсан хот суурин газрын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөрдөх, Ерөнхий төлөвлөлөөний хэрэгжилтэд хяналт, мониторинг хийдэг тогтолцоог бүрдүүлэх, Хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгох асуудлыг хөндөж тавилаа.
Энэ мэт найман итгэгчийн мэдээллэлд тулгуурлан зөвлөгөөнд оролцогчид асуулт асууж, санал зөвлөмж солилцож, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.