БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ Н.ПАГМАСҮРЭН ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНУУЛЛАА

2020-10-29
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ Н.ПАГМАСҮРЭН ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Барилга, хот байгуулалтын яамны  Төрийн захиргаа удирдлагын газрын бичиг хэргийн эрхлэгч Нямжавын Пагмасүрэнг төрийн дээд одон медалиар буюу “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Улсад 37 жил ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж буй Нямжавын Пагмасүрэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон Барилга, хот байгуулалтын яамны нийт ажилтан албан хаагчид халуун баяр хүргэлээ. 

Н.Пагмасүрэн нь 1983-1985 онд Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслан, Залуучууд зочид буудалд зөөгч-үйлчлэгч, 1985-1990 онд Улаанбаатар хотын Ахуйн Үйлчилгээний Удирдах Газрын Хэвлэн олшруулах цехэд бичээч, 1990-1992 онд Төв аймгийн Жаргалант сумын АДХГЗ-нд бичээч, 1992-1994 онд Барилга, хот байгуулалтын яаманд бичээч, 1994-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд бичээч, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын яаманд Бичиг хэргийн эрхлэгч, 2008-2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд бичээч-операторчин, 2012 оны 09 дүгээр сараас одоог хүртэл Барилга, хот байгуулалтын яаманд Бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байна.

Түүний хувьд улсад 37 жил, үүнээс төрийн байгууллагад 28 дахь жилдээ ажилласан бөгөөд 1992 оноос өнөөдрийг хүртэл Барилга, хот байгуулалтын яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Дэд бүтцийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт бичээч-операторч, Бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг Архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу зохион байгуулж төрийн албан хаагчдын ажил үүргээ хэвийн явуулахад туслан дэмжих ажилдаа идэвх зүтгэлтэй, тодорхой үр дүнд хүрч ажиллаж ирсэн юм.

Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээний ажпыг тасралтгүй, хэвийн ханган ажиллахад анхаарч, албан үүргээ сайн биелүүлснээр Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажпын зохион байгуулалтын улсын үзлэг (2007, 2011, 2015, 2019 он)-т удаа дараа хангалттай сайн, онц дүгнэгдэж ирсэн манай тэргүүний ажилтнуудын нэг юм.

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх