Огноо: 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр.
Тендер шалгаруулалтын нэр: “Үерийн далан байгууламж барих /Дундговь, Мандалговь/”
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-18А-XII.1.25.6
-Барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Үерийн далан байгууламж барих /Дундговь, Мандалговь/” битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
– Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200 000 /хоёр зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох ба Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.
– Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш: 45 хоногийн туршид хүчинтэй байна.
-Тендерийн хамт тендерийн баталгаа: 28 480 000 /Хорин найман сая дөрвөн зуун наян мянган/ төгрөг төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ
.-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.
– Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 %-аас доошгүй байна.
– Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”
– Сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: /2013, 2014, 2015, 2016, 2017 он/-ын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүн, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.
– Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/
– Барилга хот байгуулалтын яамны:
Барилга байгууламжийн тоног төхөөрөмж, инженерийн байгууламж (резервуар, бункер, силос, цамхаг, яндан, антенна гэх мэт)-ийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)
– Гадаадын этгээд тендерт оролцох /эрхгүй./
– Дотоодын давуу эрхийн зөрүү: /тооцохгүй/.
Тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны 10 цаг 30 минутанд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Барилга, хот байгуулалтын яам,
4 дүгээр давхар 407 тоот. Утас 76003333 /1181/, 99006938