Коронавируст халдварыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, харьяа байгууллага, төслийн нэгжүүдэд ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчид, ажилтанууд нэгдэж 1-3 өдрийн цалин буюу 26.2 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа.
Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгөв.
Дэлхий нийтээр эрчимтэй тархаж буй коронавирусийн халдварыг манай улс дотооддоо алдаад буй ч голомтыг олж тогтоон барих, урьдчилан сэргийлэх, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын төлөө хүнд нөхцөлд ажиллаж буй Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагын нийт хамт олонд талархаж буйг илэрхийллээ.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Коронавируст халдвар \Covid-19\ цар тахалаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хүнд нөхцөлд бусдыг уриалан хандив өргөж байгаа барилгын салбарын албан хаагч нарт талархал илэрхийлж, Та бүхний энэхүү хандив, тусламж бидний ажилд маш их тус болно. Монголын ард түмэн энэ цар тахлыг хохирол багатай давахын тулд хамтдаа хичээж байгаад талархаж буйгаа хэллээ.
“COVID-19” вирусын тархалтыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд зориулан төсвийн болон төрийн өмчит, төслийн нэгжүүдээс бүрдсэн дараах 8 байгууллага нэгдлээ. Үүнд:
• Барилга, хот байгуулалтын яам;
• Барилгын хөгжлийн төв ТӨААҮГ;
• Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар;
- Төрийн орон сууцны корпораци;
• Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл;
• “Ногоон нуур-1008 айл орон сууцны төсөл;
• Улаанбаатар хотод төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл;
• Дархан хотын бохир усны менежментийн төсөл;
• Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл;