БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Эмгэнэл

2020-11-27
Эмгэнэл

 

ХОРОЛХҮҮГИЙН БАТБОЛД

/1964-2020/

Барилга, хот байгуулалтын яамны харьяа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилгын инженер Хоролхүүгийн Батболд нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо. 

Хоролхүүгийн Батболд нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургууль, 1997 онд Удирдлагын академийг тус тус төгссөн магистр зэрэгтэй, технологи-инженер, бетон, төмөр бетон хийцийн үйлдвэрлэлийн технологийн мэргэшсэн-инженер байлаа.

Х.Батболд нь 1988-1995 он хүртэл Барилгын салбарт Барилгын СОТ-2-оос хөдөлмөрийн гараагаа эхлүүлэн цехийн мастер, цехийн дарга, Үйлдвэр техникийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер, 1995 оноос хойш “Разноимпекс” нэгтгэлд бөөний худалдааны төвийн дарга, “МСS групп” ХХК-ийн Орон нутгийн борлуулалтын албаны дарга, ”Тулга-Алтай” ХК-ийн захирал, ”Монимекс” ХХК-ийн ерөнхий захирлын албан тушаалыг тус тус хашиж, 2015 оноос Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2017 оноос Барилгын хөгжлийн төвийн Судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга, Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчээр тус тус ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сараас тус яамны харьяа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжид барилгын инженерээр томилогдон ажиллаж байлаа.

Түүний барилгын салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж салбарын “Тэргүүний барилгачин” цол тэмдэг, ойн хүндэт тэмдгээр тус тус шагнасан байна.

Талийгаачийн ажилч хичээнгүй, шулуун шударга, төлөв даруу зан чанар, эх оронч, хүнлэг сайхан сэтгэл бид бүхний сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО, БХБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, БХБЯ-НЫ ХАМТ ОЛОН, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ХАМТ ОЛОН

 2020.11.27

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх