Дэлхийг нийтийг түгшээж буй “Ковид-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулахад бид бүгдийн хамтын ажиллагаа, хариуцлага маш чухал. Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаад буй ч голомтыг олж тогтоон барих, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж тодорхой хугацаанд хөл хорио тогтоон ажиллаж байна. Иймд энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар салбар бүрийн аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг тусламж үзүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр \2020.12.07\ Ө.Сайнсанаа захиралтай “Нью Ворлд инженеринг энд констракшн” ХХК-ийн хамт олон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хариуцлагатай үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа салбарын хамт олондоо гучин мянган маскийг хандивлахаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан нарт гардуулан өглөө.
БХБЯ-ны зүгээс цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа тус компанийн хамт олонд салбарын ажилчдын өмнөөс талархал илэрхийллээ. “Нью Ворлд инженеринг энд констракшн” ХХК-ийн хандивласан гучин мянган маскийг коронавирусийн халдвар тархаад буй Улаанбаатар хот болон Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй байгууллагууд, ус сувгийн салбарын ажилтан, албан хаагчид руу хүргүүлэн ажиллах болно гэдгийг БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан хэллээ.
"НЬЮ ВОРЛД ИНЖЕНЕРИНГ ЭНД КОНСТРАКШН" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ө.САЙНСАНАА