Огноо: 2018-02-28
Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-03-30
Тендер шалгаруулалтын нэр: 2-7, 4-5-р багийн инженерийн шугам сүлжээний ажил /Баянхонгор, Баянхонгор/
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А18/XII.1.26.02
Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос : 2-7, 4-5-р багийн инженерийн шугам сүлжээний ажил /Баянхонгор аймаг, Баянхонгор сум/-ын ажлыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 200.000 төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн чадавх болон техникийн чадавх, туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар, шугам сүлжээний угсралт;
2.2.3. Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;
2.2.4. Дулаан болон ус хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;
2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл);
Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 2%-иас багагүй хэмжээний үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх олгохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө
Харилцах утас: 76003333 (1160, 1161)