Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр барилгын салбараас төрж гарсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин ахмадуудаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Тэдний уулзалт ажил хэрэгч байдлаар эхэлж жинхэнэ “мэргэжлийнхний хэл”-ээр үргэлжилсэн нь ахмадууд сэтгэл хангалуун байсан юм.
Сайд Г.Мөнхбаяр Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувиар саяхан 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг “ах нартаа ховлох”-ын зэрэгцээ өдий хүртэл олон саад бэрхшээлийг давж ирсэн залгамж чанарыг үргэлжлүүлнэ. Та нарынхаа сонорыг мялааж бахархлыг төрүүлэх олон сайн мэдээ дуулгах болно.
Наад зах нь бидний барилгын хэрэглээний үнэ цэнтэй түүхий эдийн нэг болох 14 төрлийн зэсийг Эрдэнэт үйлдвэрийн олборлодог зэсээр хийдэг Цахилгаан кабелийн үйлдвэр байгуулахаар өмнөх Засгийн газрын үед зээл авч үйл ажиллагаагаа эхэлсэн юм байна. Удахгүй энэ үйлдвэр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Уулзалтын төгсгөлд сайд Г.Мөнхбаяр ахмадуудтайгаа дурсгалын зураг авахуулж гарын бэлгээ гардууллаа.