БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2018-02-20

Огноо: 2018-02-21

Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-03-23

Тендер шалгаруулалтын нэр: Баруун-Урт сумын 5.5 км цэвэр ус, 2.0 км ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл /Сүхбаатар, Баруун-Урт/

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А18/XII.1.26.15

Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Баруун-Урт сумын 5.5 км цэвэр ус, 2.0 км ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл /Сүхбаатар, Баруун-Урт/-ийн  ажлыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкин дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн чадавхи болон техникийн чадавхи, туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: –Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас доошгүй байх;
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: – Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитийн дүгнэлтийн хамт ирүүлнэ. Санхүүгийн тайланг шаардлагатай бол Сангийн яамны e-balance цахим тайлангийн системээс шалгуулж тодруулга авна;
  • Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо:Сүүлийн 5 жил буюу 2013 он, 2014он, 2015 он, 2016 он, 2017 он байна;
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх:

2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетонмод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл);             

2.2.3. Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт  болон

2.2.4. Дулаан болон ус хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын  тусгай зөвшөөрөлтэй байна.

 Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны дугаар сарын 23-ний өдрийн 12 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 Дотоодын давуу эрх олгохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө

Харилцах утас: 76003333 (1160 1161)

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх