БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

МЭНДЧИЛГЭЭ

2016-10-02

Said11Монгол Улсын Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөн түүхт 85 жилийн ойтойгоо золгож байгаа баярт өдрийг тохиолдуулан тус салбарт ажил үйлсээ үргэлжид мөнхөлсөн үе үеийн ажилтан, ажиллагсаддаа Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа 85 жилийн ойн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Улаанбаатар хотын дотор орон сууцны тухайд аж ахуйг үүсгэн байгуулах явдалд хэрэглэх аргуудын тухай” тэр үеийн БНМАУ-ын Засгийн газрын Нэгдүгээр тогтоол гарч нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орон сууцны фондыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн тавьсан 1931 оныг Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүссэн гэж үздэг билээ.

Нийтийн аж ахуйн салбар бол Монгол Улсын хот, суурин газрын хөгжил, цэцэглэлтийн баталгаа болж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, байгаль-экологийн тэнцлийг хадгалах нийгмийн нэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж чадсан, баялаг түүхтэй, бахдам амжилттай хөгжиж буйг 85 жилийн ойн баярын энэ өдөр Та бүхний өмнө тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Хуучнаар ЗХУ-ын техник-эдийн засгийн туслалцааны хүрээнд 1960 оны эхнээс хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Улаанбаатар хотод ус суваг, дулаан зэрэг дэд бүтцийн инженерийн байгууламж, шугам сүлжээ бүхий 40 мянган ам метр талбайтай орон сууц, соёл, ахуйн үйлчилгээний төв баригдаж, аж ахуйн байгууллагууд машин механизмаар хангагдаж эхэлсэн нь нийтийн аж ахуйн салбарын хөгжлийн суурь нь болсон юм.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод дэвшүүлсэн “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын тоог бууруулах” зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд нийт хүн амын 80.4 % нь баталгаат ундны усаар, 41.1 % нь сайжруулсан ариун цэврийн байгууламжид холбогдоод байна.

Эдийн засаг, нийгэм хурдацтай хөгжиж үүний дагуу Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиудыг батлуулан ажиллаж байна.

НАА салбар 85 жилийн босгон дээр их бүтээн байгуулалтын салбарт үлдээсэн мөрөө эргэн харж, хийж бүтээснээрээ бахархахын зэрэгцээ өнөөдрөө зөв үнэлж дүгнэн, маргаашийн чиг хандлагаа бодитой тодорхойлох шаардлага тулгарч байна.

Даяаршлын зуунд дэлхий нийтийн анхаарлыг татсан дулаарал, цаг уурын өөрчлөлт, хотжилт, барилгажилтаас үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгахад ногоон хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хөгжлийг бүтээлчээр ашиглан бодлого, үйл ажиллагаагаа шинээр тодорхойлоход хүргэж байна.

Салбарын 85 жилийн түүхэнд мөрөө үлдээж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан залуу халуун насаа зориулсан ахмад, дунд болон залуу үеийн ажиллагсад, эрдэмтэд Та бүхэндээ хөдөлмөр бүтээлийн шинэ амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Г.МӨНХБАЯР

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх