Огноо: 2018-02-21
Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-03-23
Тендер шалгаруулалтын нэр: Даралттай бохир ус зайлуулах шугам, I ба II баг хороог болон усны эх үүсвэрүүдийг холбох цэвэр усны шугам, гүний худгуудын гадна, дотор цахилгаан, автоматжуулалтын угсралт, гүний худаг гаргах, барих /Улаанбаатар, Багахангай/
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А18/XII.1.26.20
Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Даралттай бохир ус зайлуулах шугам, I ба II баг хороог болон усны эх үүсвэрүүдийг холбох цэвэр усны шугам, гүний худгуудын гадна, дотор цахилгаан, автоматжуулалтын угсралт, гүний худаг гаргах, барих /Улаанбаатар, Багахангай/ ажлыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкин дахь 100900029001 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн чадавхи болон техникийн чадавхи, туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх:
2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба арагт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/;
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
2.2.3. Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;
2.2.4. Дулаан болон ус хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;
2.2.8. Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт;
2.3.1. Услалтын уст цэг, худаг, Услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил болон
Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн
1.1.3. Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах тусгай зөвшөөрөлүүдтэй байна.
Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх олгохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө
Харилцах утас: 76003333 (1160, 1161)