БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

85 настай НАА-н салбарт хандивлагчдын хайрыг татсан хэвээр байна

2016-10-13
85 настай НАА-н салбарт хандивлагчдын хайрыг татсан хэвээр байна

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойн хүрээнд БХБЯ, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Барилга, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёоланда Фернандес Ломмен тус банкны хөрөнгө оруулалтаар Монголд хэрэгжсэн төсөл арга Фэрэгжилтийн талаар танилцууллаа. Түүнчлэн Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсак “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хот байгуулалт” сэдвээр, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арно Хэкманн “АХБ-ны хөрөнгө оруулалтаар Монгол Улсын хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд” сэдвээр илтгэл тавилаа. Мөн Европын сэргээн босголтын банкны Төв Ази, ОХУ, БНТУ, Монгол Улсыг хариуцсан тэргүүлэх банкир Антон Дан Чин-Ю “Хот, суурин газрын дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийнхээ талаарх туршлагаас хуваалцлаа. NAA85 БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргалын “Барилга, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл салбарынхаа ажил, алдаа дутагдлыг зөв дүгнэж үнэлэх, ирээдүйгээ бодитойгоор бас өөдрөгөөр харах өнгө нэмсэн юм. Мөн АХБ-ны санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт хамрагдсан аймгуудын Засаг дарга нар зарим төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар ярьсан нь анхаарал татсан юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хэрэгжсэн МОН2301 төслөөр хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулж, цаашид хийх ажлын саналаа салбарынхантайгаа хуваалцлаа. Энэхүү чуулга ууллзалтаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд, тэр тусмаа ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барилга, нийтийн аж ахуйн салбарт ямар чиг хандлагатай байхаар тодорхойлсон талаар харилцан яриа өрнүүлж мэдээлэл өгснөөрөө онцлогтой байлаа. Чуулга уулзалтад оролцогчдын зүгээс тавьсан гол асуудал эхэлсэн ажлаа шуурхай шийдвэрлэдэг байя, олон суманд бага мөнгө тарааснаас тодорхой томоохон ажилд хөрөнгийг бүрэн санхүүжүүлээд хэрэгжилтийг нэхдэг горимд шилжих нь зүйтэй гэсэн асуудлыг хөндөж байлаа. БХБЯ-ны зүгээс ч дээрх саналтай нэгдэж буйгаа илэрхийлж тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих, гол нь үр дүнг харах, шинэ техник технологийг нэвтрүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг өөрийн орны онцлог нөхцөлд нутагшуулах, боловсон хүчний эрчимтэй сургалтыг дэмжих бодлогыг баримталж байгаагаа илэрхийлсэн юм. Чуулга уулзалтын үеэр тавигдсан илтгэлүүдийг доорх холбоосоор орж үзэж танилцана уу.

  Арно Хэкманн, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн: АХБ-ны хөрөнгө оруулалтаар Монгол Улсын хот байгуулалт, НАА-н салбарт цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр
  Ч.Отгонбаяр, Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга: Монгол улсын эдийн засгийн төлөв байдал, цаашдын чиг хандлага
  Элизабет Барсак /Ambassador H.E. Ms.Elisabeth Barsacq/. БНФУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд, Эрхэмсэг хатагтай: Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хот байгуулалт
  Л.Батжаргал, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга: Барилга, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
  Г.Ганболд, Өвөрхангай аймаг, Засаг дарга: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хэрэгжсэн МОН2301 төслөөр хийгдсэн ажлууд, үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын санаанууд
  Г.Цогсайхан, Төв аймгийн "Төв Чандмань ДЭХ" ОНӨҮГ, Гүйцэтгэх захирал: Орон нутагт хэрэгжүүлсэн төслийн үр дүн, туршлага, анхаарах асуудал /Төв аймгийн Бүрэн сум/
  Д.Басандорж, ШУТИС-ын багш, профессор: Бохир ус цэвэршүүлэх дэвшилтэт технологийн туршилт, судалгааны үр дүн
  Т.Гантөмөр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга: Угсармал орон сууцны дулааны шийдэл
  Б.Билэгтсайхан, БАРИЛГА.МН судалгааны албаны дарга: Орон сууцны зах зээл
  Б.Чимэгцэцэг, Ультрасоник ХХК, Ерөнхий захирал: Дэвшилтэт технологид суурилсан инженерингийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүд, туршлага
  Антон Дан Чин-Ю, ЕСБ Банкны төв Ази, ОХУ, БНТУ, Монгол улсыг хариуцсан тэргүүлэх банкир: Хот, суурин газрын дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүд, туршлага
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх