БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017-04-24

Огноо: 2017 оны 4-р сарын 24-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Компьютер ба бусад тоног төхөөрөмж, Хяналтын камерийн систем, Дотуур холбооны систем нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ/2017-Б/001

Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Компьютер ба бусад тоног төхөөрөмж, Хяналтын камерийн систем, Дотуур холбооны системнийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.

Багц – 1: Компьютер ба бусад тоног төхөөрөмж

Багц – 2: Лицензтэй програм хангамж

Багц – 3: Хяналтын камерийн систем, Дотуур холбооны систем

Тендерт оролцогч нь аль ч багцад оролцох боломжтой. Тендер шалгаруулалтыг багц тус бүрээр хийнэ.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50’000 (тавин мянга) төгрөгийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сангийн 100900029001 тоот дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

2.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

3.Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил.

4.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбарыг ирүүлнэ/.

5.Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Багц-3”-д шаардана.  Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт санал болгох үнийн 2 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаагбагц тус бүрт ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 5-р сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 5-р сарын 25-ны өдрийн 11 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай, Засгийн газрын 12 дугаар байр, 3 давхар, 318 тоот

Хариуцагч ажилтан: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн М.Ганбат

Цахим шуудангийн хаяг: ganbat@mcud.gov.mn

Утас: 261718, 99065827

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх