БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Тендерийн урилга БХБЯ-А-2017/002

2017-05-05

Огноо : 2017.05.04

Тендер шалгаруулалтын нэр: Ховд аймгийн төвд хийгдэх 15 км цэвэр, бохир усны шугамын шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах ба барилга угсралтын ажлын эхний ээлж

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А-2017/002

    Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд аймгийн төвд хийж гүйцэтгэх “Цэвэр, бохир усны 15 км шугамын шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах ба барилга угсралтын ажил”-ын эхний ээлжийг Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөрхудалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкин дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн чадавхийн болон техникийн чадавхийн дараахь шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Сүүлийн 3 жилийн (2014, 2015, 2016 онуудсанхүүгийн тайлан ирүүлэх бөгөөд тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай.
  2. Байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих түүний тоног төхөөрөмж хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг тооцох жилийн тоо сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онууд бөгөөд ажлын гүйцэтгэлийн нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 350.0 сая (гурван зуун тавин сая) төгрөгөөс багагүй байна.
  3. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 250.0 сая(хоёр зуун тавин сая)төгрөгөөс багагүй байх.
  4. Ижил төстэй ажлыг  ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онууд байна.
  5. Барилга, хот байгуулалтын яам олгодог барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 1.3.1, 1.3.2, 1.2.1 ба барилга угсралтын ажил гүйцэтгэх 2.1.2, 2.2.2,  2.2.3, 2.2.4 болон Эрчим хүчний яамны 03.5.1. “0.7-16.0 кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээ” зэрэг тусгай зөвшөөрөлтэй байна.

     Тендерийн хамт 13.0 сая /арван гурван сая / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,

Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө, Д.Мөнхбаатар

Харилцах утас: 263188, 261426,  321713

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх