БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ УРИЛГА

2017-11-29

Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлуудыг тус тус зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Чиглэл 1: Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох;

Чиглэл 2: Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай зарим төрийн чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх зэрэг болно.

Бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад оролцох этгээд саналаа битүүмжилсэн байдлаар нэг хувийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16.00 цагаас өмнө БХБЯ-ны 319 тоотод зохион байгуулах чиг үүргийн төрлийг тодорхой тусгасан тухай хүсэлтээ ирүүлнэ үү.

  1. Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар 1 хувь;
  2. 2016 оны жилийн, 2017 оны 3-р улирлын санхүүгийн тайлан;
  3. Сүүлийн 2-оос доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
  4. Салбарын бодлого үйл ажиллагаанд хэрхэн оролцдог талаар танилцуулга 1-2 хуудас;
  5. Ажилчдын сүүлийн 2 жилийн нийгмийн даатгал төлсөн байдал /сар бүрээр/;
  6. Зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлэх оффис, тоног төхөөрөмж, хүний нөөцийн мэдээлэл, ажил үүргийн хуваарь, албан хаагчдын мэдээлэл;
  7. Сонгон шалгаруулалтад оролцогчид хоорондоо нэгдэж, түншлэлээр оролцож болно.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх