Огноо : 2017.05.04
Тендер шалгаруулалтын нэр: Ховд аймгийн төвд хийгдэх 15 км цэвэр, бохир усны шугамын шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах ба барилга угсралтын ажлын эхний ээлж
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А-2017/002
Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд аймгийн төвд хийж гүйцэтгэх “Цэвэр, бохир усны 15 км шугамын шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах ба барилга угсралтын ажил”-ын эхний ээлжийг Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөрхудалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкин дахь 100900029001 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн чадавхийн болон техникийн чадавхийн дараахь шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
Тендерийн хамт 13.0 сая /арван гурван сая / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,
Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө, Д.Мөнхбаатар
Харилцах утас: 263188, 261426, 321713