Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярыг Говьсүмбэр аймгийн Барилгачдын холбоо, Аймгийн ГХБХБГазар хамтран, салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудтай тэмдэглэн өнгөрүүллээ. Түүхт 90 жилийн ойн баярын хүрээнд Говьсүмбэр аймгийн “Барилгачдын төгөл”-ийг аймгийн Соёл Спорт Амралт Хүрээлэнд салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран байгууллаа. Мөн баярын хуралаа хийж салбарын чиглэлийн компануудын шилдэг ажилчид албан хаагчдад түүхт 90 жилийн ойн тэмдэг болон Монголын барилгачдын холбооны хүндэт диплом, БХТөвийн хүндэт диплом гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. “Тэргүүний барилгачин” цол тэмдэгээр замын 3-р ангийн ажилтан З.Нарантуяа шагнагдлаа. Эх сурвалж: www.news.mn , www.govisumber.gov.mn