БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх
Төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ 2 ДАХЬ ҮЕ ШАТНЫ ТӨСӨЛ
Амьдрах орчинг сайжруулах замаар хот төлөвлөлт болон хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд оршино.
2019-04-11
УЛААНБААТАР ХОТЫН VII, XIV, МҮОНРТ-ИЙН ХОРООЛЛЫН ОРОН СУУЦ, ДЭД БҮТЦИЙН ТӨСӨЛ
Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, VII, XIV хорооллыг барилгажуулах эхлэлийг тавих, VII хороолол, МҮОНРТ орчмын хорооллыг инженерийн дэд бүтцэд холбох, VII, МҮОНРТ-ийн хорооллын цахилгаан хангамжийг сайжруулахад оршино.
2019-04-11
БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ АРГА ХЭМЖЭЭ /NAMA/ ТӨСӨЛ
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг хөгжүүлэх, хэрэгжүүлэх замаар барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгоход түлхэц үзүүлэхэд оршино.
2019-04-11
ЭРДЭНЭТ ХОТЫН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ӨРГӨТГӨЛ ТӨСӨЛ /FR-01/
Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүнчлэн хүн амыг аюулгүй эрүүл орчинд амьдрах, үйлдвэр, орон сууцны барилга нэмэгдэн баригдах нөхцлийг бүрдүүлэх, бохир усны цэвэрлэгээний үр дүнг дээшлүүлэх, хотын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг эдийн засгийн болон нийгмийн хэрэгцээг хангахад оршино.
2019-04-10
ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ МОН-3244/3245 ТӨСӨЛ
Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, бохир болон дулааны шугам сүлжээг шинэчлэх, төслийн менежментийн дэмжлэг ба чадавхийг бэхжүүлэхэд оршино.
2019-04-10
ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН МОН-3388 ТӨСӨЛ
Төсөлд хамрагдсан хотуудын хөгжлийг үр ашигтай зөв төлөвлөх, чанартай, найдвартай өргөн хүрээг хамарсан нийтийн аж ахуйн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэхэд оршино. Төслийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймгийн төвүүдэд био өнгөр тогтоогч бүхий идэвхжүүлэгч лагийн технологи ашигласан орчин үеийн үр ашигтай цэвэрлэх байгууламж барина. Шинэ цэвэрлэх байгууламж барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасч, оршин суугчдын ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ.
2019-04-10
ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ MON0204
Төсөлд хамрагдсан хотуудын хөгжлийг үр ашигтай зөв төлөвлөх, чанартай, найдвартай өргөн хүрээг хамарсан нийтийн аж ахуйн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэхэд оршино.
2019-04-10