Нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, салбарт хэрэгжиж байгаа төслүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих; салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулан, зохицуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, бусад нэгж, холбогдох байгууллагуудыг стратегийн бодлого боловсруулахад санал, дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн хувилбар боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод, иргэд байна.
НИЙТИЙН АЖ АХУЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
Албан тушаал | Албан хаагчийн нэр | Утас |
Газрын дарга | О.Лхагвацэдэн | 76003333(1166) |
Орон сууцны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн | О.Энхтуяа | 76003333(1160) |
Хот, суурины ус, хангамж, ариутгах татуургын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн | Р.Батчимэг | 76003333(1161) |
Хот, суурины ус хангамжийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн | Б.Оюунчимэг | 76003333(1161) |
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн | П.Ганбаатар | 76003333(1160) |
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын үнэ тарифын судалгаа, эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн | 76003333(1160) | |
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын менежмент хариуцсан мэргэжилтэн | Д.Мөнхбаатар | 76003333(1160) |