БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх
Бүх мэдээ
БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Монголын Барилгачдын холбооны удирдлагуудтай уулзлаа
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголын Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатартай уулзав. Тус холбоо байгуулагдаад 26 жил болж буй. Үе үеийн олон мянган барилгачдыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын хувьд түүхэн чухал үе ирээд байгаа тул салбарын сайдаа зорьж уулзсан нь энэ. Учир нь Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж, их бүтээн байгуулалт, барилгын салбарт өөрийн хүн ирсэн учир цаг хугацааны тохиолоор түүхт 90 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэх саналаа энэ үеэр Монголын Барилгачдын холбоо танилцуулсан юм. Удахгүй салбарынхаа 6-р их хурлыг хийхээр зэхэж буй тус холбоо шинээр томилогдсон сайддаа амжилт хүсэхийн зэрэгцээ 14 төрлийн санал тавьж, хамтын ажиллагааныхаа гарааг эхэллээ. Сайд уг саналтай танилцаж хамтран ажиллахаа илэрхийлээд мэргэжлийн холбооны хувьд санал тавьсан ажлаа хамтарч гүйцэтгэхийг сануулсан юм.
2016-08-07
БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Элчин сайд Шин Хаймин-г хүлээн авч уулзлаа
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Шин Хаймины хүсэлтээр уулзан санал солилцож, хамтын ажиллагааны гараагаа эхэллээ. Хоёр улсын Төрийн тэргүүний айлчлал, Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр тус салбарт холбогдох олон гэрээ хэлэлцээр хийж, тус улсын Засгийн газраас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон билээ.
2016-08-04
Сумандаа орон сууц баривал таван хувийн зээлд хамрагдах боломжтой
-Монгол Улсын Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар тогтоолоор “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ын 4.9-д заасны дагуу, Нэг талаас Монголбанкнаас өгсөн чиглэлийн дагуу Монголбанк, МИК, арилжааны банкууд таван хувийн хүүтэй зээлд шилжих үйл ажиллагааг харилцан тохиролцсон. Нөгөө талаас тус журмын 4-р бүлэгт Банкнаас иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлд нэмэлт шаардлага тавих эрхтэй байхаар тусгасан байх тул зээл авсан банкнаасаа дэлгэрэнгүй мэдээллийг авах нь тохиромжтой байна. МИК-ийн үүсгэн байгуулсан ТЗК-д наман хувийн хүүтэйгээр худалдагдсан зээлийг 5%-ийн хүүтэй зээлд шилжүүлэх үйл ажиллагааны схемийг Монголбанк, арилжааны банкуудтай хамтран боловсруулсан.
2016-08-01
ИЗМИР ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН-2016
Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2016 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Измир Олон улсын үзэсгэлэн болон Измирийн бизнесийн өдрүүдэд оролцох хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх утсаар холбогдож мэдээлэл авна уу.
2016-07-31
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Г.МӨНХБАЯР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын яамны тамгыг Засгийн газрын гишүүн Г.Мөнхбаярт гардуулж өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамга хүлээлгэн өгөхдөө Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт хандан барилгын салбарт гарсан гажуудлыг засч, барилгын салбарын хөгжлийг түргэтгэх олон ажил, арга хэмжээ хийж хэрэглүүлж, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ажиллахыг хүсэв. Ажил хүлээлцэхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ болон тус яамны газар, хэлтсийн дарга нар байлцлаа.
2016-07-30
Үзэсгэлэн худалдаа: 2016.08.05-07-ны өдрүүдэд
Дэмжигч байгууллага: Монгол улсын Барилга, хот байгуулалтын яàì Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Нийслэлийн засаг даргын тамгын газар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар
2016-07-26
Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэмжигдлээ.
Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийгАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн ба Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаан оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж
2016-05-11
“ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙ-2016” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
“Газрын харилцааны ажилтны өдөр" жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гарагт тохиодог билээ. Уг тэмдэглэлт өдөр болон монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд
2016-04-27