БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ /КОЙКА/-ИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ ЖУ ХЭН НАН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жу Хэн Наныг хүлээн авч хоёр талын уулзалт хийв.
Уулзалтаар Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНСУ-ын хот байгуулалтын туршлага, салбарын чадавхийг сайжруулах, техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж, суурин төлөөлөгч Жу Хэн Нан уг асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-ийн суурин төлөөлөгч Жу Хэн Нан ухаалаг хот, бичил төвүүдийг бүтээн байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллах сонирхолтой байгааг онцлов.
Уулзалтын эцэст Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-тай ойрын хугацаанд хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох ажил хэргийн уулзалт дахин зохион байгуулахаар тохиролцов.
2020-07-31