БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД НОЁН ЦАЙ ВЕНЬ РУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Цай Вень Руйг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр цаг үеийн асуудлаар хүлээн авч уулзав.
Уулзалтаар барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагаaны хүрээнд хэрэгжиж буй худалдаа эдийн засгийн чиглэлийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ цар тахлын үед урагшлуулах асуудлаар талууд санал солилцов.
Мөн цаашдын хамтын ажиллагааны саналуудыг ярилцаж, хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын чадавхыг бэхжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах талаар санал нэгдэв.
2020-08-03