БНСУ-ын ЭКСИМ банктай хамтран хэрэгжүүлэх төслийн Хуралдааны тэмдэглэлийг албажуулж, гарын үсэг зурав
Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого, чиглэлийн нэг болох Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах зорилт, арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 5002 айлын түрээсийн бөгөөд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны Солонго-1, Солонго-2 хорооллын төслийг БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банк (ЭКСИМ)-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр 2019 оны эхний улирлаас хойш хэлэлцэж байгаа билээ.
2019-11-28